Салбар компаниуд

Гранд Повер Майнинг ХХК

alt text
  • Уул уурхайн олборлолт
  • Уурхайн ашиглалтын төлөвлөлт, ТЭЗҮ боловсруулалтт

БИДНИЙ ТУРШЛАГА

2012 оны 9 сараас эхлэн Гранд Повер Майнинг компанийн инженер, техникийн баг Австралийн хөрөнгө оруулалттай Терра Энержи компанитай хамтран Өмнөговь аймгийн Ноён суман дахь Баруун ноён уул нүүрсний уурхайн төсөлд хөрс хуулалт, нүүрс олборлолт, инженерингийн үйлчилгээг 5 жилийн хугацаанд үзүүлэх гэрээг байгуулан төслийг хамтран хэрэгжүүлж байна. Төсөл хэрэгжиж эхэлсэнээс хойш эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг дэлхийн жишигт нийцүүлэн хүн, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай технологийн дэвшлийг ашиглан ажиллаж байна.

alt text

БИДНИЙ ЧАДАМЖ

Гранд Повер Майнинг компанийн 80 гаруй ажилчид Баруун ноён уулын нүүрсний уурхайн төслийн гэрээт олборлогчоор ажиллаж байна.. Үүнд: Уулын инженер, уулын маркшейдер, уурхайн хүнд машин механизмын сургагч, уулын мастер, аюулгүй ажиллагааны зохицуулагч, байгаль орчны ажилтан, хүний нөөцийн ажилтан, техникийн операторууд, уурхайн туслах ажилтнууд зэрэг бүрэлдхүүнтэйгээр ажиллаж байна.

alt text

Манай инженерийн баг нь Саусгоби Ресурс Лимитед, Бороо Гоулд, Багануур, Оюу Толгой, Энержи Ресурс, Монгол Газар зэрэг Монголын томоохон уул уурхайн компаниудад уурхайн менежер, төлөвлөлт, ашиглалт, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, маркшейдр, хүний нөөц, ээлжийн мастер, операторын сургагч зэрэг чиглэлээр ажиллаж томоохон төслүүдийн бүтээн байгуулалтанд тодорхой хувь нэмэр оруулсан чадварлаг мэргэжилтэнгүүдээс бүрдсэн. Манай компанийн удирдах болон зөвлөх инженерүүд геологи, уул уурхай, түлш эрчим хүчний салбарын бодлого тодорхойлох төрийн байгууллага болон хувийн хэвшилд олон жил тасралтгүй ажилласан арвин туршлагатай.

Холбоо барих

Насантогтох
nasantogtokhn@gpower.mn
+976 99103391

Гранд Байшин ХХК

alt text
  • Байшин үйлдвэрлэл
  • Орон сууцны болон хувийн байшингийн барилга угсралт

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Гранд Повер ХХК нь Mонгол Дайван ХХК -тай хамтран Герман улсын шилдэг шинэ технологийг ашиглан хямд өртөгтэй, хурдан хугацаанд баригддаг барилгын материалын үндсэн үйлдвэрлэл болох бетон хавтангийн үйлдвэр буюу байшин үйлдвэрлэлийн комбинатыг ашиглалтанд орууллаа. Энэхүү үйлдвэр нь өдөрт 40 ш хучилтын хавтан, 10 ш гадна ханын даацын хавтан, 10 ш дотор ханын хавтан, 16 ш дам нуруу болон багана, 2 ш шат үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ үйлдвэрлэлийн хүчин чадлаар жилд 5 иж бүрэн 9 давхар орон сууцны барилга барих боломжтой юм.

Угсармал орон сууц нь төрөл бүрийн архитектурын шийдэл гаргах боломж өгдөг, бат бөх, галд тэсвэртэй, газар хөдлөлтөд тэсвэртэй барилга болох нь Монгол улсад баригдсан хуучин Бүтээгдэхүүний чанарын болон хадгалах тээвэрлэх стандарт нь Монгол улсын MNS1070-2009, MNS3602-83, MNS5772-2011, MNS1008-82 чанарын стандартуудын шаардлагыг бүрэн хангасан байна.

БҮТЭЭГДЭХҮҮН

alt text

БАЙШИНГИЙН МАТЕРИАЛ

Бүтээгдэхүүний төрөл Хэмжээ Эзлэхүүн Жин
урт өргөн зузаан м² м³ кг/м³
Хучилтын хавтан 6.0 1.2 0.22 7.20 0.84 1500.00
Даацын бус хана 6.0 2.8 0.12 16.80 2.02 1500.00
Дотор даацын хана 6.0 2.8 0.15 16.80 2.52 1500.00
Гадна даацын хана 6.0 2.8 0.20 16.80 3.36 1500.00
Дам нуруу 6.0 0.4 0.40 2.40 0.96 1500.00
Багана 3.0 0.4 0.40 1.20 0.48 1500.00
Шат 2.7 1.2 0.40 3.24 1.30 1500.00

Бүтээгдэхүүний давуу тал нь:

  • Стандартын шаардлага хангасан
  • Дурын хэмжээгээр үйлдвэрлэгдэнэ
  • Хөнгөн, өргөж угсрахад хялбар
  • Хямд өртөгтэй
  • Хурдан хугацаанд угсрагддаг
  • Ямар ч төрлийн барилгыг барихад тохиромжтой

БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

Таны хүссэн загвараар архитектурын шийдэл гаргаж, хувийн болон таун хаус барьж үйлчилнэ.

alt text

Холбоо барих

Энхтуяа
enkhtuya@grandbaishin.mn
+976 99087675

Гранд Повер Вишн Технологи ХХК

alt text
  • Телевизийн тоног төхөөрөмж нийлүүлэлт
  • Нийлүүлэлтийн дараах инженерингийн үйлчилгээ

Гранд Повер Вишн Технологи ХХК нь АНУ-ын телевизийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Грасс Вайли / Миранда/ Белдэн брэндийн Монгол улс дахь албан ёсны борлуулагчаар ажилладаг. 2014 оны 4-р сард Миранда Белдэн компани Грасс Воллей компанийг худалдан авч өөртөө нэгтгэснээр үйлдвэрлэн, борлуулах боломжтой телевизийн тоног төхөөрөмжийн төрлийг нэмэгдүүлсэн юм.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭЛТ

Манай хамт олон худалдан авагчийн захиалгын дагуу ‘’Грасс Воллей Белдэн’’ брэндийн тоног төхөөрөмжүүдийг АНУ болон Канад улс дахь тухайн компанийн үйлдвэрээс нэмэлт төлбөргүйгээр түргэн шуурхай нийлүүлдэг. Тоног төхөөрөмжийн төрлөөс хамаарч бүтээгдэхүүн худалдан авах захиалга хийгдсэнээс хойш 14-40 хоногийн дотор тухайн тоног төхөөрөмжийг захиалагчийн гарт хүлээлгэн өгдөг.

Тухайн тоног төхөөрөмжийн үнэд тээврийн зардал, татвар болон Грасс Воллей Бэлдэн компанийн инженер хүрэлцэн ирж тоног төхөөрөмж суурилуулах, бүрэн ажиллагаанд оруулах, бүтээгдэхүүний ажиллагааны талаар заавар зөвлөгөө өгөх сургалтын зардал багтсан байдаг. Грасс Воллей Белдэн брэнд нь бүтээгдэхүүндээ 2 жилийн баталгаат хугацаа олгодог бөгөөд тухайн хугацаанд гарсан аливаа гэмтэл доголдлыг Гранд Повер Вишн Технологи ХХК-н инженерүүд хариуцан, асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэдэг.

ИНЖЕНЕРИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдан авагчдад туслах үүднээс манай инженерүүд үнэ төлбөргүй инженергийн зөвлөгөө өгөх болон тоног төхөөрөмжийн шийдэл, схем зураг бэлтгэж өгдөг. Түүнчлэн манай компани телевизүүдтэй урт хугацааны, найдвартай инженерингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан хамтран ажилладаг.

Холбоо барих

Номин
nomin@gpower.mn
+976 9595-7774

Гранд Повер Экүйпмент ХХК

alt text

Гранд Повер Экүйпмент ХХК нь эрчим хүчний тоног төхөөрөмж, уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэлт, түрээсийн чиглэлээр 3 жил ажиллаж байгаа бөгөөд таны техникийн шаардлагын дагуу олон улсын стандартын шаардлага хангасан чанартай, баталгаатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх ба захиалагчийн хүсэлтийн дагуу угсарч, суурилуулж өгнө.

Нийлүүлэх тоног төхөөрөмж жагсаалтууд

Барилга угсралтын тоног төхөөрөмжүүд:

  • Автокран
  • Сагстай өргөгч
  • Сэрээт ачигч
  • Экскаватор
  • Индүү
  • Бульдозер
  • Ачааны машин
  • Трайлер
  • Автосамосвал
  • Автобус
  • Суудлын тэрэг
  • Утгуурт ачигч
  • Дизель усны насос
  • Гэрэлт цамхаг

Эрчим хүчний тоног төхөөрөмжүүд:

  • Уурын турбин
  • Генератор
  • Хуваарилах байгууламж
  • Өндөр хүчдэлийн кабель

Нүүрс баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд:

  • Төрөл бүрийн конвейер
  • Бутлуур
  • Шигшүүр
  • Нүүрс хийжүүлэх зуух
  • Уурын зуух
  • Нам даралтын халаалтын зуух
  • Хатаах зуух
  • Нүүрсний пиролизын зуух
  • Нүүрс коксжуулах зуух
  • Хийн цэвэрлэгээний төхөөрөмжүүд
  • Хийн шугам хоолой

Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж:

  • Нарны дэлгэц
  • Салхин сэнс
  • Батерей
  • Хувиргуур
  • Багана

гэх мэт тоног төхөөрөмжүүдийг ниилүүлж, угсарч, суурилуулж үйлчилнэ.

Холбоо барих

Гантулга
gantulga@gpower.mn
+976 99040123

worker

Бид эрдэс боловсруулалт, уул уурхайн олборлолт, эрчим хүч үйлдвэрлэл, эрчим хүчний барилга угсралт, төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, дэд бүтцийн барилга байгууламж угсралт, тэдгээрийн зөвлөх үйлчилгээ гэсэн үндсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.